Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Нурангийн улмаас мэргэжлийн уулчид амиа алдсан байж болзошгүй | Peak News

Нурангийн улмаас мэргэжлийн уулчид амиа алдсан байж болзошгүй

04 сарын 19, 2019

ОТТАВА. /Reuters/. Канадын Хадат уулын нурангийн улмаас мэргэжлийн гурван уулчин амиа алдсан байж болзошгүй тухай тус улсын эрх баригчид пүрэв гарагт мэдээлжээ.

Америкийн иргэн, 36 настай Жесс Роскелли болон Австралийн иргэд болох 28 настай Дэвид Лама, 35 настай Хансйорг Ауэр нар Канадын Алберта мужийн “Банф” үндэсний паркийн "Хаус" оргилд авирахыг оролдож байжээ. Канадын эрх баригчид уулчдын нэрийг олон нийтэд зарлаагүй боловч уулын спортын мэргэжлийн тамирчид байсан тухай мэдээлсэн байна. 

Ж.Роскелли нь 2003 онд 20 настайдаа Эверестийн оргилд авирсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан хамгийн залуу хүнээр тодорч байжээ. Д.Лама, Х.Ауэр нарын хувьд авирахад хамгийн хэцүү оргилуудад авирсан дэлхийн хэмжээний уулчид ажээ. 

Канадын Үндэсний паркийн жуулчдын аюулгүй байдлыг хянах мэргэжилтэн Стивен Голечигийн мэдээлснээр, дээрх уулчид энэ долоо хоногийн мягмар гарагт "Хаус" оргилын өмнөд бэлээс авирч эхэлсэн байж магадгүй аж.  Гэсэн хэдий ч тэд лхагва гарагт буюу товлосон хугацаандаа бууж ирээгүй тухай мэдээлэл гараад байна. 

Үндэсний паркийн ажилтнууд уулчдын авирч байсан хэсгийн дээгүүр онгоцоор нисэх үеэрээ нуранги болон ууланд авирах хэрэгслүүдийн үлдэгдлийг харжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

канад уулчид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.