Капитал банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын анхааралд...

Б.Баясгалан
04 сарын 17, 2019

Нийгмийн даатгалын ерөнхий газар Капиталлбанк татан буугдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

Тэтгэвэр авагчдын анхааралд. Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу" гэжээ.



     Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Холбоотой сэдвүүд

капитал банк тэтгэвэр авагч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.