Каталанчууд тусгаар тогтнолын төлөө саналаа өглөө

Г.Сайнзаяа
10 сарын 02, 2017

Каталонийн бүс нутгийн Засгийн газраас ард иргэдийн дийлэнх нь Испани улсаас өрх тусгаарлахын дэмжсэн тухай мэдээлжээ. Тодруулбал, дор хаяж 90 хувь нь тусгаар тогтнолоо зарлахыг дэмжсэн байна. Бүсийн удирдагч Карлес Пуигдмонт “Бид удахгүй тусгаар тогтнолоо удахгүй зарлаж мэдэх нь”  гэжээ.

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой санал хураалт болохоос ч өмнө “үндсэн хуульд харшилсан” хэмээн мэдэгдсэн. Дашрамд, Испанийн хоёр дахь том хот Барселони Каталонд байдаг билээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.