“Хаадын тоглоом” цувралын кино зургийг авсан газруудаар аялуулна

peak.mn
09 сарын 26, 2018

Умард Ирландын жуулчид 2019 оноос эхлэн Америкийн алдартай цуврал болох “Хаадын тоглоом” киноны зураг авалтыг хийсэн газруудаар аялах боломжтой болно гэж “The Irish Times” сонинд мэдээлжээ.

“Эдгээр газар жуулчдын очих дуртай дурсгалт газрууд болно. Уг цуврал киног шимтэн үзэгсэд Вестеросын ертөнцөд өөрийн биеэр очиж танилцах боломжтой. Мөн Банбриж хотод байрладаг “Linen Mill Studios” студитай танилцуулах аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэнд кино зураг авалтад ашигласан хувцас, зэвсэг зэрэг эд зүйлсүүдийг, тайзны засал чимэглэлийг сонирхуулах юм” гэж тус сонинд бичсэн байна.

“Хаадын тоглоом” цуврал кино гарсны дараа Умард Ирланд жуулчдын анхаарлыг хэдийнээ татах болжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

хаадын тоглоом умард ирланд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.