ХААН банк НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр бүрэн шилжүүлж амжихгүй гэдгээ мэдэгдэв

Б.Баясгалан
02 сарын 01, 2019

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдөр буюу пүрэв гарагийн оройноос арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Өчигдрөөс эхлэн өнөөдөртөө багтаан иргэдийн данс руу бүрэн хийж дуусгана хэмээн Татварын ерөнхий газраас мэдэгдсэн билээ.

Тэгвэл хамгийн олон харилцагчтай гэгддэг ХААН банк өнөөдөртөө багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж дуусгаж амжихгүй гэдгээ мэдэгдлээ.

ХААН банк тус мэдээлэлдээ:

"НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг харилцагчдын данс руу шилжүүлэх ажил үргэлжилж байна. НӨАТ-ын буцаан олголтыг маргааш үргэлжлүүлэн хийх тул харилцагч таны дансанд татварын буцаалтын мөнгө өнөөдөр орохгүй бол маргааш дансаа шалган хүлээн авна уу" гэжээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Холбоотой сэдвүүд

буцаан олголт нөат хаан банк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.