Халуун усанд хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийг шүүнэ

Х.Оргил
06 сарын 03, 2019

Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монгол маамуу” цэцэрлэгийн багш нэг ой арван сартай охиныг халуун усанд суулган орхиж явсаны улмаас охин маш хүнд түлэгдсэн билээ.

Тус цэцэрлэгийн багш Д.Баясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан “ хэргийн шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 11 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.


Холбоотой сэдвүүд

хүүхдийнэрх цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.