Харумафүжи Д.Бямбадорж энэ ням гарагт зодог тайлна

peak.mn
09 сарын 28, 2018

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гарагт болно.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол – 2" сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн билээ. Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм байна

Холбоотой сэдвүүд

сумо харумафүжи д.бямбадорж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.