Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон Улсын иргэншил авчээ

Л.Дэлгэрмаа
08 сарын 04, 2021

Мэргэжлийн сүмо бөхийн шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр (2021.08.04) Японы иргэншил авсан гэнэ.

Ингэснээр Тэрүнофүжи зодог тайлсныхаа дараа Сүмо бөхийн холбоонд үлдэн, оякатагаар ажиллах боломжтой болж байгаа юм.

Ган-Эрдэнээс өмнө сүмогийн их аварга, Хакүхо М.Даваажаргал, сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд, Кёкүтэнхо Н.Цэвэгням, асасэкирюү Б.Дашням, Шотэнро Д.Нямсүрэн  зэрэг найман сумоч Японы иргэншил аваад байна.

Холбоотой сэдвүүд

монгол-япон сумо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.