Хатуу хөл хориог сунгах эсэхийг Засгийн газар өнөөдөр шийдвэрлэнэ

Б.Баясгалан
12 сарын 09, 2020

Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог 12 дугаар сарын 11-нийг хүртэл сунган тогтоосон.

Мөн хот хооронд явах иргэдийг 12 дугаар сарын 01-10-ны хугацаанд зорчуулж буй. Эдгээр хугацаа дөхөж буй учир үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтэд үндэслэн Улсын онцгой комисс өчигдөр хуралджээ. Саналаа өнөөдөр Засгийн газарт танилцуулах аж.

Уг асуудлыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ.

Холбоотой сэдвүүд

засгийн газар хөл хорио

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.