Улаанбаатар болон Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог 10 хоногоор сунгалаа

Б.Баясгалан
11 сарын 29, 2020

Хөл хориог 12 дугаар сарын 01-нээс хойш үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлаар Улсын онцгой комисс, Засгийн газар өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгажээ. Гэхдээ зарим ААН-үүдийн үйл ажиллагааг нээх аж.

Харин дээрхээс бусад аймгуудад хөл хориог сулруулж буюу 12 дугаар сарын 01-нээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлаас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийдвэрүүдийн талаар Засгийн газраас удахгүй мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.