Хэнтийн нөхөн сонгуульд нам 113.4 сая, нэр дэвшигч 96.5 сая хүртэлх төгрөг зарцуулна

Б.Баясгалан
03 сарын 04, 2019

Монгол Улсын Үндэсний аудитын газар Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөнсонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан, нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоолоо. 


Монгол Улсын Ерөнхий аудитор 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох тухай” А/18 дугаар тушаал гаргасныг Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор ирүүллээ. 


Эх сурвалж: СЕХ

Холбоотой сэдвүүд

нөхөнсонгууль сех хэнтий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.