Э.Мөнхтуяа
03 сарын 15, 2019
Индонез дахь орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгээс хүмүүсийн хэрцгий үйлдлийн улмаас зовж зүдэрсэн эх орангутан /хүн дүрст буюу хүнтэй хамгийг төстэй бич/ болон түүний бяцхан зулзагыг аварчээ.
Тодруулбал, Өнгөрсөн бямба гарагт Байгалийн Нөөц Хамгаалалтын агентлаг “Aceh” нь Суматрагийн тэдгээр орангутаныг Бунга-Танджунг тосгоны цэцэрлэгт хүрээлэнгээс олж, нүүлгэн шилжүүлсэн байна. Эх орангутан аврагдсан бол нэг сар ч хүрээгүй бяцхан зулзага нь удаан тэсэлгүй амьсгал хураасан гэж Straits Times агентлаг мэдээлжээ.
Үндэсний гамшигийн менежментийн агентлагийн Тоо баримт, мэдээллийн албаны дарга Sutopo Purwo Nugroho хүчирхийлэлд нэрвэгдэж, шархадсан тэдгээр амьтны зургийг цахимд нийтэлсэн байна.
BKSDA Aceh berhasil evakuasi 2 orangutan Sumatera (Pongo abelii) di kebun warga Ds Bunga Tanjung Kec. Sultan Daulat Kota Subulussalam (9/3/2019). Induk OU terluka parah krn benda tajam & ditemukan 74 peluru senapan angin ditubuhnya. Anak OU akhirnya mati kekurangan nutrisi parah. pic.twitter.com/UlaSHVFFZX
— Sutopo Purwo Nugroho (@Sutopo_PN) March 13, 2019
Ойролцоогоор 30 настай болох эх орангутан нь хурц үзүүртэй зүйлээс биедээ шархдсан байсан ба түүний биеэс хийн бууны 74 ширхэг сум олджээ.
Inilah induk orangutan Sumatera yang tubuhnya luka parah krn benda tajam & ada 74 peluru senapan angin. Anak orangutan umur 1 bulan mati krn kekurangan nutrisi berat dan trauma berat. Sungguh biadab orang yang menyiksanya. Saat ini dalam perawatan BKSDA Aceh.@KementerianLHK pic.twitter.com/MU6kPdsYA7
— Sutopo Purwo Nugroho (@Sutopo_PN) March 13, 2019
Харамсалтай нь бяцхан зулзага нь хоол тэжээлийн дутагдал, гэмтэлээс үүдэн үхсэн байна. Нөхөн сэргээх эмчилгээний дараа эх орангутаныг байгальд нь буцаан тавих аж.
Индонезийн орон нутгийн байгууллага болон амьтдыг хамгаалах идэвхтэнүүд орангутаныг хамгаалахаар хүчин чармайлт гаргаж байгаа ч хулгайн анчид авласаар байгаа нь аюул учруулсан хэвээр байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр дөнгөж төрсөн орангутаныг хулгайлан тэжээмэл амьтан болгохоос гадна нас ахисан орангутаныг зарах эсвэл хүнсэнд хэрэглэдэг аж.
Эх сурвалж: nextshark.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.