Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хохирогчдийг 'Новичик' бодисоор хордуулсан байна гэж мэдэгдлээ | Peak News

Хохирогчдийг "Новичик" бодисоор хордуулсан байна гэж мэдэгдлээ

Б.Баясгалан
07 сарын 05, 2018

Өнгөрсөн 6 дугаар сарын 30-нд Их Британийн Солсбери хотоос 10 км зайд орших Эймсбери хотод үл мэдэгдэх бодист хордсон 2 хүнийг гэртээ ухаангүй хэвтэж байхад нь цагдаа нар олсон тухай  өмнө нь “ТАСС” агентлаг мэдээлж байсан юм. Тэгвэл энэ 2 хүнийг ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан мэдрэл саажуулах “Новичок” бодисоор хордуулсан болохыг Скотланд-Ярдын терроризмтэй тэмцэх хэлтсийн тэргүүн Нил Басу мэдэгджээ.

Гэсэн хэдий ч хохирогчид яаж энэ бодист хордсон талаар Их Британийн Скотланд-Ярд цагдаагийн газар одоогоор олж илрүүлээгүй байна. Эймсбери хотод хордсон хүмүүс С.Скрипалийн байсан газраар яваагүй гэж Басу онцлон тэмдэглэжээ.
 
Цагдаагийн газар энэ хоёр хэрэг холбоотой эсэхийг судлахаар ажиллаж байгаа аж. Энэ хэрэг С.Скрипальд тохиолдсон хэрэгтэй холбоотой эсэх, түүнчлэн хохирогчдыг зориуд хөнөөхийг завдсан уу, санамсаргүй тохиолдол байв уу гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна гэж Басу мэдэгдсэн байна.
 
Хордсон 2 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Тэднийг Солсбери хотын эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаа нар хосуудыг эхлээд хар тамхи хэрэглэсэн байж магадгүй гэж үзэж байжээ.

Өнгөрсөн 3 дугаар сарын 4-нд С.Скрипаль болон түүний охин Юлия нар мэдрэл саажуулах "Новичок" бодист хордсон билээ. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олсон юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

их британи хохирогч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.