Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

'Хомын тал' дэлхийн шим мандлын нөөц газар боллоо | Peak News

"Хомын тал" дэлхийн шим мандлын нөөц газар боллоо

Л.Дэлгэрмаа
09 сарын 29, 2025

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэгдлээ.

2025 оны 9-р сарын 26–28-нд Хятадын Ханжоу хотод болсон ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн 37-р хурлаар батламжийг гардуулсан байна. Ингэснээр Монгол Улсаас ийм ангилалд бүртгэгдсэн газар нутгийн тоо албан эх сурвалжаар 10 (зарим эх сурвалжаар 12) болж нэмэгдэж байна.

Хомын тал нь 2020 онд улсын тусгай хамгаалалтад орсон 411 мянган га орчим талбайтай. Говь-хээрийн өвөрмөц тогтоцтой энэ нутагт сийрэг ургамалжилт бүхий цөлжүү болон хуурай хээр, Хар нуур, Дөргөн нуурын эргийн зэгсэн шугуй, Завхан голын үржил шимт нуга зэрэг олон янзын экосистем хосолсон. Францын Тахь хамгаалах холбоо болон олон улсын байгууллагуудын судалгаагаар тахь сэргээн нутагшуулахад хамгийн тохиромжтой бүсийн нэгээр тодорсон.

Сүлжээнд багтсанаар тухайн газрын хамгаалалт сайжирч, хүрээлэн буй орчны тогтвортой менежмент, нутгийн иргэдийн амьжиргаа болон аялал жуулчлалын боломжийг олон улсын түвшинд дэмжих ач холбогдолтой юм.

Зураг
Тайлбар

Холбоотой сэдвүүд

байгаль хамгаалал юнеско

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.