Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилжээ

Х.Оргил
11 сарын 19, 2019

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилжээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Ч. Ганболдыг,  Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.

Г.Жаргалсайхан  нь  Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.