Хонконг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

Б.Баясгалан
07 сарын 03, 2019

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Хонконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон гэх үндэслэлээр эгүүлэн татахаар шийдвэрлэлээ. 

С.Эрдэнийг Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхад нь тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулан шалгаж байжээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.