Хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгайтай цахим жагсаал эхэллээ

Х.Оргил
05 сарын 01, 2020

МҮХАҮТ-аас 5-р сарын 1-ний өдрийг “Ажлын байрны өдөр” болгон зарлаж, “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаал хийж байна.

Ажлын байрны багаж хэрэгсэл таны өмнөөс эсэргүүцлээ илэрхийлсэн энэхүү цахим жагсаалын нээлт Монголын Үндэсний Спортын Төв ордны өмнөх талбайд болж буй. 

Аоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүдээ тавьж, COVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байна.

ААН-үүд эдийн засгийг бодитойгоор дэмжсэн, ажлын байрыг хадгалахад чиглэсэн, ямар нэгэн байдлаар бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэн чигийн шийдлүүд алга хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Холбоотой сэдвүүд

жагсаал о.амартүвшин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.