Хотын дарга өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал гаргалаа

Б.Баясгалан
07 сарын 10, 2019

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай тушаал гаргалаа.

Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарыг энэ сарын 10-ны 09:00 цагаас 16-ны 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тушаал өгөв.

Тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.