Хоёр удаа хойшлогдсон Д.Гантулгыг шүүх хурал өнөөдөр болно

Б.Баясгалан
09 сарын 12, 2018

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тус шүүх хурал өнгөрсөн 8 дугаар сарын 17-нд болохоор товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсноос 7 хоногоор хойшлогдсон.

Улмаар тус сарын 24-нд шүүх хуралдаан дахин хаалттай эхэлсэн ч хариуцагчийн буюу Д.Гантулгын талаас хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьснаар шүүх хурал мөн хойшлогдсон юм.

Ингэснээр тус хэргийн шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон.

Холбоотой сэдвүүд

д.гантулга шүүххурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.