Хүчтэй салхи, борооны улмаас Төв аймагт цахилгаан тасарчээ

Х.Оргил
06 сарын 16, 2019

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас өчигдөр 15:40 минутын орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.
Үүний улсаас Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байна. 

Шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байгаа аж.

Холбоотой сэдвүүд

төв аймаг цахилгаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.