Хөл хориог 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах саналыг Өмнөговь аймаг хүргүүлжээ

Х.Оргил
11 сарын 27, 2020

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж УОК-т санал явуулжээ.

Саналд  нийтийн бэлэн байдалд шилсэн хугацаа буюу хөл хориог 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах, уг шийдвэрийн дараа уул уурхайн ААН-үүдийн ээлжийн амралтыг зохицуулах шийдвэрийг журмаар зохицуулахыг дурджээ.

Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудад PCR шинжилгээний тоног төхөөрөмжийг яаралтай шийдвэрлэх, лабораторид ажиллах боловсон хүчин байхгүй гэдгийг дурджээ.

Албан бичигтэй танилцана уу


Холбоотой сэдвүүд

уок өмнөговь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.