Хүмүүнлэгийн ухааны их сургууль орчимд цагдаа нар хамгаалалтад гарчээ

Б.Баясгалан
08 сарын 08, 2019

Төрийн ордны замын зүүн талд байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургууль орчмын хэсэг газрыг цагдаа, онцгой байдлынхан хамгаалалтад аваад байна.

Ямар шалтгаанаар уг газрыг хамгаалалтад авсан талаар "мэдээлэл өгөх боломжгүй, удахгүй албанынхан ирэхээр мэдээлэл аваарай" гэв.

Тус газарт цементелсэн талбайн ойролцоогоор 2:1 метрийн харьцаатай газар цөмөрч нүх үүссэн бөгөөд цагдаа, онцгой байдал, төрийн тусгай хамгаалалтын хүмүүс зургийг нь аван, хамгаалсан байдалтай байна. Тэдний хэлж буйгаа "нэг метр хэртэй цөмөрсөн байна. Онц ноцтой зүйл болоогүй" гэв. 

Гэвч хамгаалалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.