Төв замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөв

Б.Баясгалан
07 сарын 29, 2019

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 29-31-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийнэ. 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та цагаа зөв тохируулан аль болох төв замыг сонгон зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Замын ачаалал, хөдөлгөөн зохицуулалтын талаар Авторадио 96,3 болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол шуурхай хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.