"Хүннү Эйр" компани УБ-Будапешт-УБ чиглэлд тусгай нислэг үйлдэнэ

Б.Баясгалан
02 сарын 23, 2021

Унгар улсад их, дээд сургуулиа төгсөөд олон сар хүнд байдалд байгаа оюутнуудын эх орондоо ирэх хүсэлтийг Улсын онцгой комисс хүлээн авч, шийдвэрлэжээ.

Улмаар агаарын тээврийн "Хүннү Эйр" ХХК-ийг Улаанбаатар-Будапешт-Улаанбаатар чиглэлд ээлжит тусгай үүргийн нислэг хийх зөвшөөрлийг олгосон байна. "Хүннү Эйр" ХХК уг тусгай үүргийн нислэгийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үйлдэх аж.

Тус нислэгээр Улаанбаатараас Будапешт хот руу зорчих хүсэлттэй иргэдийг мөн зорчуулах бөгөөд зорчих иргэд дараах материалуудыг бүрдүүлнэ.

Та sales@hunnuair.com хаяг руу дараах материалуудыг илгээсний дараа Унгарын Элчин Сайдын яам материалд хяналт хийж зорчих иргэдийн нэрс тодорхой болж тийз бичигдэж эхлэнэ гэж "Хүннү Эйр" ХХК-иас мэдээллээ. 

  • Гадаад паспортын хуулбар
  • Визийн хуулбар
  • Улаанбаатар-Будапешт чиглэлд зорчих шалтгаанаа дэлгэрэнгүй бичих
  • Холбоо барих утас


Дэлгэрэнгүй мэдээллийг "Хүннү Эйр" ХХК-ийн дугаарт холбогдон авна уу.

Холбоотой сэдвүүд

тусгай нислэг хүннү эйр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.