Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
COP17: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үедээ эрүүл... | Peak News

COP17: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үедээ эрүүл очноо өвлүүлэн үлдээх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг

Ч.Сумъяабазар
08 сарын 24, 2026

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр (2026-08-24) эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, дэлхий нийтэд тулгарч буй байгаль орчны сорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх, бодлогоос бодит ажил хэрэгт шилжихийг уриаллаа.  

Үгийнхээ эхэнд тэрээр Чингис хааны өлгий нутаг, өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун голомт, мөнх хөх тэнгэрийн манай сайхан улсад хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал дэвшүүлж, энэхүү түүхэн арга хэмжээг эх орондоо зохион байгуулж байгаа нь дэлхий нийтийн ирээдүйн төлөө хүлээсэн хариуцлагаа бодитойгоор хэрэгжүүлэх боломж гэж харж байгааг онцлов.  


Онцлох ишлэлүүд:

Ирээдүйд итгэх итгэлийн тухай: “Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, итгэл найдвараа бадраая хэмээх уриа нь хүн төрөлхтөн бидний энэ ертөнцөд ирээдүй буцах хүмүүн заяандаа өвөг дээдсээс өвлөгдөн үлдсэн эх байгальдаа унаган төрхөөр нь сэргээж, эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүйдээ итгэх итгэл найдварыг бадраах гүн гүнзгий утга агуулгатай юм.”


Хөрсний эрүүл мэнд ба хүн төрөлхтөн: “Байгаль дэлхийн эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь нь болдог юм. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэж сайхан үг байдаг.”

Цөлжилт ба дэлхийн аюулгүй байдал: “Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох биш, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уяалдуулан цогцоор нь авч үзэх шаардлагатай байна.”

Амлалтаас бодит үр дүн рүү: “Энэ удаагийн бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн түүхэн чухал бага хурал байх учиртай.”

Монгол Улсын санаачилга ба байгаль хамгааллын уламжлал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ дэлхийн нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь доройтолд орж, 3 тэрбум гаруй хүний амьдралд сөргөөр нөлөөлж байгааг дурдаад, Монгол Улс ч мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд ихээхэн өртөж байгааг тэмдэглэв.  

Түүнчлэн нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн уламжлалт арга ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, сансрын технологи, хиймэл оюун ухаантай хослуулан хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжлийн чухал гарц болохыг ахин онцоллоо. Монгол Улсаас санаачлан хэрэгжүүлж буй «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөн болон 2026 оныг «Бэлчээр ба нүүдлийн мал ахуй эрхлэгчдийн олон улсын жил» болгон зарласан санаачилгуудыг олон улсын хамтын ажиллагаатай холбон амжилттай хэрэгжүүлж байгаагаа дурдлаа.  

Хэлсэн үгийнхээ төгсгөлд тэрээр олон улсын санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд хандан, цөлжилттэй тэмцэх, газрыг нөхөн сэргээх чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхийг уриалж, COP17 хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.