Хүүхдийн сувилал ажиллаж байна

Б.Баясгалан
07 сарын 20, 2018

Өмнөговь аймагт Эх хүүхдийн эрүүл мэнд хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж, тодорхой үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Аймгийн төвд Улаан загалмай хороог түшиглүүлэн "ХҮҮХДИЙН СУВИЛАЛ"-ыг ажиллуулж эхэлжээ.

Зорилтот бүлгийн 6 сараас 2 ой хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй амрааж, эрүүл мэндийн түвшинг тодорхойлж, өсөлт хөгжлийг хэвийн болгох сувилал эмчилгээ хийхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд хүүхдээ зөв асрах, эрүүл мэндийн боловсрол олгох онол дадлагын сургалт зохион байгуулж байна. Нэг ээлжиндээ 15 хүүхдийг, 10 хоногийн хугацаатай авч сувилах ба 3 ээлжээр нийт 45 хүүхдийг хамруулах аж.

Холбоотой сэдвүүд

хүүхэд сувилал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.