ТАНИЛЦ: Манай улсын хүүхдүүдийн тухай сонирхолтой баримтууд

Л.Дэлгэрмаа
06 сарын 01, 2024

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.  Манай улсын хувьд нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байгаагаас 51.4 хувь нь эрэгтэй, 48.6 хувь нь эмэгтэй байна. 

Улсын хэмжээнд нийт 21 277 ихэр хүүхэд байгаагаас 2 ихэр 20 852, 3 ихэр 402, 4 ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байна. 

Манай улсын эмэгтэй хүүхдүүдийн дунд Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин хэмээх нэр хамгийн түгээмэл байгаа бол эрэгтэй хүүхдүүдээс Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Дөлгөөн нэртэнгүүд хамгийн олон байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.