Б.Баясгалан
09 сарын 29, 2020
Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувийн хэвшлийн клиник, ор бүхий эмнэлэг, мөн эмийн сангийн хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгааг авах болсон тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу судалгааг гаргаж, дараах цахим хаягаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор яаралтай ирүүлнэ үү.
Жич: Асууж тодруулах зүйл байвал 79970101 утсаар Эмнэлгийн тусламжийн хэлтэстэй холбогдоно уу.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
нийслэлийн эрүүл мэндийн газар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.