Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоолоо

Б.Баясгалан
12 сарын 19, 2018

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын дүнгээр Сумдын Засаг дарга нарын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 иргэнд газар олгосон нь малтай иргэд ихээр суурьшиж, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна.

Иймд нуурын хамгааллын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг цэгцлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог хангахтай холбоотойгоор газар ашиглах эрхийг түр зогсоолоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой сэдвүүд

боажя хөвсгөлнуур газар олгох

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.