Мэдэгдэл: Хөвсгөл нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй гэсэн дүгнэлт гарлаа

Б.Баясгалан
07 сарын 22, 2020

Хөвсгөл нуурын усанд бохир орж байна гэсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд очиж ажилласан. Улмаар нөхцөл байдлыг тодруулахад Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдсон. Уг байдлыг газар дээр нь тодруулан баримтжуулан нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй. Усны шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тус шинжилгээний хариу өнөөдөр гарч, бохирдол илрээгүй нь тогтоогджээ.

Энэ талаар Байгал орчин, аялал жуулчлын яам дараах мэдэгдлийг гаргалаа.


МЭДЭГДЭЛ

Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ажиллан, уулын үер бууж нуур руу орж байгааг тогтоосон. Мөн булингар бохирдлыг тодорхойлж, нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй гэх дүгнэлт гарлаа.


Холбоотой сэдвүүд

боажя хөвсгөлнуур

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.