Хятад улс Хайнань арлаа бүхэлд нь чөлөөт худалдааны бүс болгоно

Х.Оргил
04 сарын 15, 2018

БНХАУ Хайнань арлаа бүхэлд нь чөлөөт худалдааны бүс болгож хөгжүүлэхээр болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

“Хайнань арлыг бүхэлд нь чөлөөт худалдааны бүс болгож хөгжүүлэх шийдвэрийг Хятадын Коммунист намын Төв хороо гаргалаа. Тус аралд Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт бий болгох ажлыг аажмаар, тогтвортойгоор хийх болно” гэж Хятад улсын дарга Си Жиньпин баасан гарагт буюу өчигдөр болсон Хайнань муж үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгджээ.

Хайнань нь Хятадын  “нээлттэй бодлого, шинэчлэлийн жишиг” болсон хамгийн том чөлөөт худалдааны бүс, мөн Шинэ Хятад үүсгэн байгуулагдсанаас хойшхи анхны чөлөөт худалдааны боомт болох аж.

35400 хав.дөр.км нутаг дэвсгэртэй Хайнань нь Хятадын "хамгийн том эдийн засгийн онцгой бүс" гэгддэг билээ. Хайнанийг мөн “олон улсын аялал жуучлалын арал” болгон хөгжүүлэх шийдвэрийг Хятад улсын Засгийн газар 2010 онд гаргаж байсан юм. Нэгэн цагт “алслагдсан, буурай хөгжилтэй” гэгдэж байсан тус арал өнөөдөр Хятадын хамгийн нээлттэй газар, өөрчлөлт шинэчлэлээрээ улсдаа “жишиг” болсон муж болоод байна.



Эх сурвалж: Монцамэ агентлаг


Холбоотой сэдвүүд

хятад хайнань

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.