Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлжээ

Peak.mn
10 сарын 31, 2019

МОСКВА/РИА Новости/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины ээж Кан Хан Ок таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эмгэнэл илэрхийлжээ.

Хатагтай Кан Хан Ок таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ сарын 30-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэи Инд эмгэнэл илэрхийлсэн захидал дамжуулан өгсөн тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа  “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Захидалдаа Ким Жөн Ун хатагтай Кан Хан Окын гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлсэн байна. 

Мүн Жэ Ины ээж 10 дугаар сарын 29-нд 91 насандаа таалал төгсжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнсу ким жөн ун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.