Саруулын Ариунжаргал
06 сарын 13, 2019
ПЁНЬЯН. /CNN/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон БНСУ-ын тэргүүн хатагтай агсанд хүндэтгэл үзүүлэхээр Солонгосын Цэрэггүй бүсэд зочилсон байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг 1998-2003 онд хашсан Ким Дэ Жүний гэргий И Хэ Хо энэ долоо хоногийн эхээр таалал төгссөн юм.
БНАСАУ-ын өндөр албан тушаалтан Ким Ё Жон цэцэг өргөж, Ким Жөн Уны эмгэнэлийг БНСУ-ын төлөөлөгчдөд дамжуулахаар хилийн Панмүнжом тосгонд лхагва гарагт очсон байна.
2000 онд Ким Дэ Жүн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Иртэй /Ким Жөн Уны эцэг/ уулзсан анхны Ерөнхийлөгч болж байжээ. Мөн тэрбээр БНАСАУ руу хандан явуулсан “Нарны илч” бодлогоороо 2000 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан билээ.
БНАСАУ-ын удирдагчаас цэцгийн хамтаар илгээсэн хүндтэй, тусгай захидалд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэрийн өмнөөс талархаж буйгаа тус улсын Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч лхагва гарагт илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.