Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ким-Трампын цэрэггүй бүсэд хийсэн уулзалтыг түүхэн уулзалт хэмээжээ | Peak News

Ким-Трампын цэрэггүй бүсэд хийсэн уулзалтыг түүхэн уулзалт хэмээжээ

07 сарын 01, 2019

МОСКВА. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Панмүнжомын цэрэггүй бүсэд “түүхэн”, “гайхалтай” уулзалт хийлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

“1953 онд Солонгос хооронд түр эвлэрэх гэрээ байгуулснаас хойш 66 жил өнгөрсний дараа хоёр улсын дээд удирдлага солонгос үндэстэн хуваагдсаны бэлгэ тэмдэг болох хилийн Панмүнжом цэгт уулзаж, гар барилцсан нь түүхэн үйл явдал боллоо” гэж тус агентлагийн мэдээнд цохон тэмдэглэсэн байна.  

KCNA агентлагийн онцлон тэмдэглэснээр, хоёр орны удирдагчид “Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах, БНАСАУ-АНУ-ын харилцааг сайжруулж, эрс өөрчлөлт хийх, мөн сэтгэл түгшээж буй сэдвүүд болон хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцжээ”. Түүнчлэн "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад болон хоёр талын харилцаанд шинэ эргэлт гаргахын тулд үр бүтээлтэй яриа хэлэлцээрээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо" гэж тус агентлаг мэдээлэв.

Дональд Трамп, Ким Жөн Ун нар хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд ням гарагт уулзаж, гар барилцсан юм. Хоёр орны удирдагчдын Панмүнжом цэгт хийсэн хэлэлцээ нэг цаг орчим үргэлжилжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт Панмүнжомд хүрэлцэн ирсэн байна. Ким Жөн Унтай хэлэлцээ хийх тусгай мэргэжилтнүүдийн багууд байгуулахаар тохиролцсон гэж Трамп уулзалтын дараа мэдэгджээ. Түүний хэлснээр, тусгай багууд хоёроос гурван долоо хоногийн дотор ажиллаж эхлэх аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

трамп-ким хойд солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.