Коронавирус илэрсэн гэж худлаа мэдээлэл тараасан иргэнийг 2 сая төгрөгөөр торголоо

Х.Оргил
02 сарын 08, 2020

Коронавирус илэрч дүүргийн эмнэлэгт хөл хорио тогтоож байна хэмээн худал мэдээлэл тараасан иргэнийг 2 сая төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, иргэн Э нь 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлжээ

Тус худал мэдээлэл нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгосон байна.

Холбоотой сэдвүүд

коронавирус худал мэдээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.