Х.Оргил
02 сарын 11, 2020
Өнөөдөр өглөөний мэдээгээр шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусийн улмаас амь насаа алдсан хүний тоо нийт 1086 болсон гэж Хятадын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Өчигдөр гэхэд 108 хүн нас барсан бөгөөд тэдний 103 нь Хубэй мужид, 5 нь бусад газарт бүртгэгдсэн байна. Уг вирусээр халдварлаж өвчилсөн хүний тоо дэлхий даяар 43098 болсон бөгөөд өдөрт дундажаар 1000-аар нэмэгдэж байгаа юм.
Шинэ төрлийн коронавирусээр халдварласан 3344 хүн эдгэрчээ.
Халдварын тохиолдол БНХАУ-аас гадна 24 улсад илэрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ.
Эх сурвалж: scmp.com/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.