Ресторанд хооллосон нэг гэр бүлийн есөн хүн коронавирусээр өвчилжээ

Х.Оргил
02 сарын 10, 2020

Хонконгод бямба гарагт коронавирусийн 10 тохиолдол илэрчээ. Тэдний 9 нь нэг гэр бүлийн гишүүд юм. Энэхүү гэр бүл Lento Party Room” гэх халуун тогооны ресторанд хамтдаа халуун тогооны хоолтой ресторанд орж дундаа шарсан мах, шөл зэргийг захиалж идсэн байна. 

Маргааш нь буюу ням гарагт энэхүү гэр бүлийн гишүүд уг вирусээр халдварлагдсан нь тогтоогдон эмнэлгийн тусламж авчээ. Насны хувьд 22-68 насны хүмүүс аж. Эхний шинжилгээний хариугаар тус гэр бүлийн 24 настай залуу болон эмээ нь хэд хоногийн өмнө халдвар авсан байжээ. Иймээс дундаа тавьж иддэг хоолоос татгалзаж, гэртээ байхыг эмч нар зөвлөж буй.

Мөн энэхүү вирусийн халдвар тархахаас сэргийлж уг рестораныг хаасан гэж South China Morning Post мэдээлэв.


Эх сурвалж: /www.scmp.com/



Холбоотой сэдвүүд

коронавирус ухань

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.