Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

51 хүний аминд хүрч, 40 хүнийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагдаж буй этгээд өөрийгөө гэм... | Peak News

51 хүний аминд хүрч, 40 хүнийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагдаж буй этгээд өөрийгөө гэм буруугүй гэв

06 сарын 14, 2019

ВЕЛЛИНГТОН. /ABC/. Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд халдлага үйлдсэн хэрэгт холбогдсон Австралийн иргэн Брентон Таррант өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ. Түүнийг 51 хүний аминд хүрсэн, 40 хүний амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Крайстчерч хотын Дээд шүүхэд болсон шүүх хуралд Б.Таррант дүрс бичлэгээр оролцсон байна. Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа баталсан Шинэ Зеландын терроризмтой тэмцэх хуулиар хэн нэгнийг буруутгасан анхны тохиолдол энэ болжээ. 

Окленд хотын харуул хамгаалалт өндөртэй шоронд байгаа 28 настай Б.Таррантыг дүрс бичлэгээс харахад тайван харагдаж байсан бөгөөд хааяа инээмсэглэж, заримдаа тавлан инээж байсан нь шүүхийн танхимд байсан хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн банйа. 

Шүүхийн гол танхимд халдлагын үеэр амиа алдсан, шархадсан хүмүүсийн ар гэрийнхнээс бүрдсэн 80 орчим хүн байжээ. Б.Таррантын хэргийн дараагийн шүүх хурал ирэх оны тавдугаар сарын 4-нд болно. 

Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Крайстчерч хотын “Аль-Нур” болон “Линвуд” сүмд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 51 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

брентон таррант крайстчерч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.