Х.Оргил
01 сарын 25, 2019
Авлигатай Тэмцэх Газар сар бүрийн 25-нд ээлжит хэвлэлийн бага хурлаа хийдэг билээ.
Энэ удаагийн хурлаар АТГ тулгамдсан асуудал дэвшүүлж, гарц хайх, бодлого боловсруулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор хийсэн ажлууд, ХАСХОМ гаргасан албан тушаалтнуудын тоон үзүүлэлт, сүүлийн үед шуугиан тариад буй хэргүүдийн талаа мэдээлэл хийв.
Тухайлбал "Алтан дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболдын ярилцлагад дурьдагдсан хүмүүсийг шүүхийн зөвшөөрлөөр цагдан хорьж шалгаж байгаа гэдгийг дурьдлаа. Шаардлагатай тохиолдолд Т.Ганболдод ч мөн бусдад хахууль өгсөн хэргээр шалгах боломжтой аж.
Мөн оффшор бүсээс 74,993,452 ам.доллар 2 хуваагдаж орж ирснийг 48 цагийн дотор илрүүлж шалгаж байгаа гэлээ.
С.Баяр, С.Баярцогт нартай холбоотой хэргийн тухайд Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө гадны хөрөнгө оруулагч компаниас хувьцаа эзэмшсэн, гэрээ байгуулагдсаны дараагаар хувьцааны үнэ өсөхөд зарж борлуулан их хэмжээний мөнгөтэй болсон нь албан тушаалаа ашигласан гэж үзэхэд хүргэж байгаа гэв.
Мөн Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Бямба-Очирыг 500 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан хэрэг дээр тайлбар хийлээ. Уг хэрэг дээр түүнийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай гэж гарсан гэв.
ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий хүмүүсээс УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Одоогоор хоёр гишүүн уг тогтоолтой танилцаад байгаа аж.
АТГ тулгамдсан асуудал дэвшүүлж, гарц хайх, бодлого боловсруулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор
АТГ-аас төрийн бүх шатны байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах ажлыг зохион байгуулж, газар дээр нь очиж ажилласан. 21 аймгийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан онлайн хурлыг зохион байгуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулан илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, цаашид давтан гаргахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлжээ.
018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна. Үүнд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.