Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Л.Оюун-Эрдэнэ нар Сингапурт айлчилжээ | Peak News

Л.Оюун-Эрдэнэ нар Сингапурт айлчилжээ

Б.Баясгалан
12 сарын 03, 2019

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийв. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын чиг хандлага, хөгжлийн бодлоготой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан ухаалаг хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус улсын арвин туршлага, цогц шийдлүүдтэй танилцлаа.

Мөн төлөөлөгчид Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл (HDB), Хуримтлалын төв сан (CPF), Хамтын ажиллагааны байгууллага (SCE) болон Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Ухаалаг орон, дижитал засгийн газар (SNDGG)-ын удирдлагуудтай уулзав. 

Айлын тал байгууллагынхаа үйл ажиллагааны талаар тус тус танилцуулж, нийгмийн хөгжил, иргэдээ орон сууцаар хангах цогц бодлого, нийгмийн даатгалын тогтолцоо болон иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад тулгамдсан сорилтүүд ба шийдлүүд, хүрсэн үр дүн, мөн тус байгууллагуудын цаашдын бодлого, чиг хандлагын талаар мэдээлэл хуваалцаж, санал солилцлоо.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпораци зэрэг байгууллагуудын удирдлагууд багтсан байна.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.