МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж чадсангүй

Б.Баясгалан
12 сарын 24, 2018

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах хуваарьтай байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй.

МАН дотооддоо үүссэн зөрчил, хариуцлагын асуудлыг хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Бага хурлаа хуралдуулсан ч үр дүнд хүрч чадаагүйг харуулж байна. Бага хурлаас хойш буюу өнгөрсөн пүрэв, баасан гарагуудын чуулганы нэгдсэн хуралдаан мөн гишүүдийн ирц хүрээгүйн улмаас цуцлагдсан юм.

Холбоотой сэдвүүд

ирц ман ман-ын бүлэг уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.