МАН-ын Удирдах зөвлөл У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёрын асуудлыг онцолжээ

peak.mn
08 сарын 16, 2017

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлын танхим руу хэвлэлийнхнийг нэвтрүүлэхгүй, хамгаалалт гаргажээ. Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудлууд яригдахыг  чи МАН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяраас тодруулахад  “Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Хуралдаанаас гарч ирж буй зарим гишүүдээс тодруулга авахаар хандахад   “Аймаар юм болж байна” гэдгээс өөр үг унагасангүй.  Эх сурвалжийн мэдээлснээр  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын хоорондох мөрдсөн, мөрдөөгүй гэх асуудлын эргэн тойронд нэлээд ширүүхэн маргаан өрнөжээ.  МАН-ын зарим гишүүдийн байгуулсан  “Цэгцрэх” хөдөлгөөнөөс энэ асуудлаар өнөөдөр удирдлагууддаа шаардлага хүргүүлээд байна. 

   

Холбоотой сэдвүүд

нам улстөрч ман удирдах зөвлөл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.