Манжуур Дорнод чиглэлд 49.600 төгрөгөөр үйлчилнэ

Х.Оргил
11 сарын 03, 2018

Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэлт тодорхой хугацаагаар зогсоод байсан бол өнөөдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдрөөс Дорнод-Манжуур-Дорнод чиглэлийн зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ.

Энэхүү чиглэлд Монгол улсын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” ХХК-иуд Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэж байна.

Хуваарийн дагуу Даваа-Баасан гаригт тогтмол өглөө 07:30 цагаас Авто тээврийн төвөөс хөдлөх бөгөөд үнийн хувьд нэг талдаа 49.600 төгрөгөөр үйлчлэх юм.

Холбоотой сэдвүүд

дорнод манжуур

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.