Марафон гүйлтийн тэмцээнд оролцогчид нас баржээ

peak.mn
10 сарын 08, 2018

Өнгөрсөн ням гарагт Уэльсийн нийслэл Кардифф хотноо 15 дахь жилдээ зохион байгуулж буй “Cardiff Half” марафон гүйлтийн тэмцээний үеэр хоёр хүн нас барсан тухай орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.

Тэмцээнийг зохион байгуулагчдын мэдээлснээр, 20 болон 30 гаруй насны хоёр эрэгтэй барианы шугамд ирсэний дараа зүрх нь зогссон бөгөөд тэднийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн хэдий ч харамсалтайгаар нас барсан аж.

Энэ удаагийн тэмцээнд 20 мянга орчим хүн оролцсон ба 15 жилийн түүхэнд анх удаа хүний амь эрсэдсэн тохиолдол энэ болсон байна.

Австралийн гүйлтийн тамирчин Жак Рэйнер уралдааны замыг 1:01:01 цагийн хугацаанд туулж, ялагч болсон бол Уганда улсын тамирчин Жулиет Чеквел барианы шугамд 01:09:45 хугацааг туулан ирж, эмэгтэйчүүдийн гүйлтийн тэмцээнд түрүүлжээ. Энэхүү тэмцээн нь цар хүрээгээрээ Их Британи улсдаа хоёрт бичигддэг аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

гүйлт марафон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.