Өнөөдөр 24 цагийн марафон гүйлттэй

peak.mn
08 сарын 19, 2017

Энэ амралтын өдрүүдээр  Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд “Өөрийгөө ялах нь 12 болон 24 цагийн гүйлт”-ийн тэмцээн болох гэж байна.Тэмцээнийг Шри Чинмойн марафоны баг, БТСГ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран зохион байгуулах юм. Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой уг марафон энэ удаа 20-34, 35-49, 50-аас дээш нас гэсэн ангилалд явагдах юм.Тэмцээний үеэр норматив болзлуудыг хангаж чадсан тамирчдад цол зэрэг олгох гэнэ. 

24 цагийн гүйлт нь наймдугаар сарын 19-ны 10:00 цагт эхлэх бол, 12 цагийн гүйлтийн гараа нь 22:00 цагаас эхэлнэ. Тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын тамирчид болон сонирхсон иргэд оролцох боломжтой.

                                                                                                                                                       

  

Холбоотой сэдвүүд

спорт марафон гүйлт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.