Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тэгширэх гурван эрдэнэ” компанитай ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдэв

Б.Баясгалан
11 сарын 20, 2018

“Тэгширэх гурван эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийн захирал Г.Эрдэнэхүү “Титан хийц” тавилгын үйлдвэрийн төслөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөлд хамруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, дэмжлэг хүсч байсан. 

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт төслийн танилцуулга бүхий хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч энэхүү төсөл нь ЖДҮХС-гийн зээлд шалгараагүй болно. 

Мөн “Тэгширэх гурван эрдэнэ” нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нартай ямар ч хамааралгүй компани болно гэдгийг Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.