Х.Оргил
04 сарын 30, 2020
Энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханы анхны шүүх хурал болсон билээ. Нийслэлийн хяналтын прокурор Г.Батбаярын саналын дагуу шүүх бүрэлдэхүүн түүнийг ирэх сарын 5-ныг хүртэл 12 хоног хорих шийдвэр гаргасан юм. Ингэхдээ нийгмийн сүлжээг идэвхитэй ашигласан гэсэн үндэслэлээр хорьсон.
Иймээс М.Энхсайхан болон түүний өмгөөлөгч уг асуудлаар ХЭҮК-д хандаад байгаа аж. Тус байгууллагаас уг асуудлаар шалгалт хийхээр болсон байна.
Нийгмийн сүлжээнд түүнийг эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл тараад байгаа ч уг асуудлаар гомдол ирээгүй гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.