МИАТ-ын үндсэн нислэгийн тийзийг нислэг эхлэхээс 360 хоногийн өмнөөс захиалах боломжтой боллоо

Б.Баясгалан
05 сарын 30, 2019

Агаарын тээвэрлэгч МИАТ компани нь нислэгийн тийз захиалгын гар утасны аппликейшнийг бүрэн нэвтрүүлсэн. Улмаар Android болон IOS системийн тус аппликейшнаар та хэзээ ч, хаана ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, нислэгийн мэдээлэл авах, байрлах зочид буудлаа захиалах зэрэг олон үйлчилгээг авах боломжтой болсон.

Тэгвэл одоо МИАТ ХК-ийн бүх чиглэлийн үндсэн нислэгийн тийзийг тухайн нислэг эхлэхээс 360 хоногийн өмнөөс захиалах боломжтой болжээ. Ингэснээр та аяллаа эрт төлөвлөөд, илүү хямд тийз захиалах бүрэн боломжтой болж буй юм. Гар утасны аппликейшнээр тийзээ хэрхэн захиалахыг ЭНД дарж дэлгэрэнгүй үзнэ үү.


Нислэгийн тийзээ эрт авахад яагаад илүү хямд байдаг вэ?


Эх сурвалж: МИАТ

Холбоотой сэдвүүд

миат нислэг тийз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.