Улаанбаатар-Гуанжоу чиглэлд нислэгийн тийз 2 талдаа 1.003.000 төгрөг болжээ

Б.Баясгалан
04 сарын 08, 2019

Агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар - Гуанжоу чиглэлийн тийзний үнийг хямдруулжээ.

Тодруулбал, ирэх пүрэв гараг буюу 4 дүгээр сарын 11-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлийн тийзний үнийг хоёр талдаа 1,003,000 төгрөг болгожээ. 

Өнгөрсөн 3 дугаар сарын 31-нээс МИАТ компани Улаанбаатар-Гуанжоу чиглэлд долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт шууд нислэг үйлддэг болсон.

Мөн 4 дүгээр сарын 11, 18, 25-ны пүрэв гарагуудын Улаанбаатар - Сөүл - Улаанбаатар чиглэлийн хоёр талын нислэгийн тийзийн үнийг 1,099,000 төгрөг болгосон байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.