Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

М.Мөнхцэцэг: Маргад-Эрдэнэ хүү минь та бүхний сэтгэлийн дэмээр заавал эдгэнэ ээ | Peak News

М.Мөнхцэцэг: Маргад-Эрдэнэ хүү минь та бүхний сэтгэлийн дэмээр заавал эдгэнэ ээ

Х.Оргил
04 сарын 03, 2019

Мэдрэлийн эсийн хавдартай байсныг Бона Вита лаборатори бөөрний хавдар гэж буруу оношилсон хэмээн Маргад-Эрдэнэ хүүгийн гэр бүл шаналж сууна.

Маргад-Эрдэнэ хүү нийт долоон удаа хүчтэй химийн эмчилгээнд орсноос болж турж эцэн толгойгоо ч даахгүй шахам болтлоо турж эцсэн байна. 

Хүүгийнхээ төлөө эмчилгээ хийлгэх гэж байгаа бүхнээ эмчилгээнд зарцуулсан энэ гэр бүл олон түмэнд хандаж туслалцаа авахаас аргагүй байдалд хүрчээ. Хүүгийн ээж М.Мөнхцэцэгтэй холбогдоход нийт эмчилгээ 2 жилийн хугацаатай 400 сая вон буюу манайхаар 900 сая төгрөг болох гэнэ.Одоогоор 45 сая цугласан гэсэн юм.

Мөн тэрбээр "Сүүлийн 3 сар бяцхан үрийнхээ амьдарлын төлөө зүтгэсний дүнд Мэдэрлийн эсийн хорт хавдар гэсэн зөв оношийг нь тогтоолгож чадсан боловч зөвхөн гадаадад эмчлэгдэх боломжтой гэсэн хариуг аваад бид Тайланд, Турк, Солонгос, Тайвань зэрэг боломжтой газруудруу хүүгийнхээ эмчилгээний мэдээллийг илгээн холбоо тогтоож, хайсны дүнд Солонгос улсаас 400 сая воноор эмчлэх боломжтой гэсэн хариуг ирүүлээд байна. Иймээс бид Маргад-Эрдэнэ хүүд минь туслаач ээ хэмээн элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсч байна. Та бүхнийхээ сайхан сэтгэлийн дэмээр хүү минь эргэн хөл дээрээ босох болно оо"  хэмээн та бүхнээс туслалцаа хүслээ.

Сайхан сэтгэлийн өглөг багадахгүй. Хүүд өөрийн чадах хэрээрээ тусалж амьдрал бэлэглэхэд нь дэм болоорой.

Холбогдох дугаар: 91091101, 88686441

Өгсөн нь авахаас илүү ерөөлтэй. Энэ хүү аяны хүрээнд нэгдэхийг хүсч буй хүн бүхэнд нээлттэй. Хайрын бас нэг сайхан нь өгөхийн нэр билээ.

Холбоотой сэдвүүд

хавдар хандив

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.